Манай хамт олонд нэгдээрэй

Эрүүл мэндийн салбарт чанартай тусламж үйлчилгээг хүргэх эрхэм зорилгын төлөө бидэнтэй нэгдэн ажиллахыг урьж байна. Хэрэв та хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй бол доорх анкетыг бөглөн илгээнэ үү.

Нээлттэй ажлын байр

Манай эмнэлэг дараах ажлын байранд шинэ хамт олноо урьж байна.

Шүдний эмч

Тавигдах шаардлага:

  • Шүдний их эмчийн мэргэжлээр төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Ажлын туршлагатай бол давуу тал болно

Хүүхдийн эмч

Тавигдах шаардлага:

  • Хүний их эмч, хүүхдийн эмчийн мэргэшилтэй
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Хүүхэдтэй ажиллах ур чадвартай, тэвчээртэй, ёс зүйтэй
  • Ажлын туршлагатай бол давуу тал болно

Үйлчлэгч

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай, шударга
  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно

Анкет илгээх

PDF эсвэл Word файл, 10MB хүртэл