БИДНИЙ ТУХАЙ

26 жилийн туршлагаар баталгаажсан Глобал Удирдагч Их Сургуулийн дэргэдэх эмнэлэг таны эрүүл мэндийн найдвартай хамтрагч

ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Гуис дэргэдэх эмнэлэг

Глобал Удирдагч Их Сургуулийн дэргэдэх эмнэлэг нь иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлэг нь туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн баг хамт олонд тулгуурлан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон эмчилгээний үйлчилгээг нэг дороос хүргэж байна.

Бид нярай, хүүхдийн эмчийн үзлэгээс эхлэн дотрын, мэдрэлийн болон эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн үзлэг үйлчилгээг үзүүлдэг. Мөн орчин үеийн ЭХО оношилгоо, лабораторийн шинжилгээ, зүрх болон тархины цахилгаан бичлэгийн тусламжтайгаар өвчнийг эрт илрүүлэх, үнэн зөв оношлох боломжийг бүрдүүлдэг.

Манай үндсэн үйлчилгээ:

  • Нярай, хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Дотор, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг
  • ЭХО болон дүрс оношилгоо
  • Клиник лабораторийн шинжилгээ
  • Зүрх, тархины цахилгаан бичлэг
  • Өдрийн эмчилгээ, хяналт

Манай хамт олон үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, мэргэжлийн ёс зүй, чанартай үйлчилгээ, найдвартай оношилгоог эрхэмлэн ажилладаг. Бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй хөгжиж, орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.

Эмнэлгийн философи

26 жилийн туршлагаар баталгаажсан Глобал Удирдагч Их Сургуулийн дэргэдэх эмнэлэг таны эрүүл мэндийн найдвартай хамтрагч

Эрхэм зорилго

Иргэн төвтэй, олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан хүртээмжтэй эрүүл мэндийн тусламжийг мэргэжлийн өндөр ур чадвартай багаар үзүүлж, эрүүл нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулах

Үнэт зүйлс

 Хүн төвтэй үйлчилгээ-Үйлчлүүлэгчийн эрх, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг эрхэмлэх
 Мэргэжлийн ёс зүй-Хариуцлагатай, шударга, ёс зүйтэй ажиллах
 Чанар ба аюулгүй байдал-Стандарт, чанарын тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлэх
 Инноваци ба хөгжил-Шинжлэх ухаан, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
 Багийн хамтын ажиллагаа -Харилцан хүндэтгэлтэй, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих
 Сургалт ба судалгаа- Эмнэлгийн боловсрол, эрдэм шинжилгээг хөгжүүлэх

Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хослуулсан тэргүүлэгч их сургуулийн эмнэлэг болно

Эмч мэргэжилтэн

26 жилийн туршлагаар баталгаажсан Глобал Удирдагч Их Сургуулийн дэргэдэх эмнэлэг таны эрүүл мэндийн найдвартай хамтрагч

С. БАТЧИМЭГ

Эмнэлгийн захирал, Мэдрэлийн эмч

Дэлгэрэнгүй…

Р. Тунгалаг

Дотрын эмч

Дэлгэрэнгүй…

Д. Аззаяа

Эмэгтэйчүүдийн эмч

Дэлгэрэнгүй…

Д. Уртнасан

ЭХО эмч

Дэлгэрэнгүй…